Монголын оюутны спортын VII наадам 2026 оны 3 дугаар сараас 3-ны өдрөөс 5 дугаар сарын 8-ны хооронд спортын 14 төрлөөр зохион байгуулагдаж, нийт 32 их сургуулийн баг тамирчид өрсөлдлөө.
Энэ удаагийн наадамд АШУҮИС-ийн 160 оюутны бүрэлдэхүүнтэй баг тамирчид спортын 14 төрөлд оролцож, багийн дүнгээр 4-р байрт шалгарч түүхэн бахдам амжилт үзүүллээ. Багийн дүнгээр 1-р байр Монгол Улсын Их Сургууль, 2-р байр Мон-Алтиус биеийн тамирын дээд сургууль, 3-р байр Монгол улсын боловсролын их сургууль, 4-р байр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, 5-р байр Дотоод хэргийн их сургууль, 6-р байр Батлан хамгаалахын их сургуулийн баг тамирчид тус тус шалгарлаа.
АШУҮИС-ийн баг тамирчид:
Алтан медаль – 2
Ширээний теннисийн төрөлд БАС-ийн оюутан М.Манлайжаргал
Жудо бөхийн төрөлд МАУОУС-ийн оюутан Г.Очирбал
Мөнгөн медаль – 1
Таеквондогийн төрөлд БАС-ийн оюутан Э.Аминаа
Хүрэл медаль – 7
Таеквондогийн төрөлд АУС-ийн оюутан Э.Довчинсүрэн
Шатарын төрөлд АУС-ийн оюутан М.Марал
Ширээний теннисийн багийн төрөлд БАС-ийн оюутан М.Манлайжаргал, НЭМС-ийн оюутан М.Цэцэн нар Хүрэл медаль
Чийрлидингийн баг тамирчид
Сагсан бөмбөгийн баг тамирчид (эмэгтэй)
Жудо бөхийн төрөлд МАУОУС-ийн оюутан Б.Урангоо
Чөлөөт бөхийн төрөлд МАУОУС-ийн оюутан Д.Өнөржаргал
Оюутны их наадмын хүрээнд зохион байгуулагдсан спортын эрдэм шинжилгээний хуралд МАУОУС-ийн оюутан Э.Лхамоосүрэн 3-р байрт тус тус шалгарлаа.
Монголын оюутны спортын VII наадамд баг тамирчдаа бэлтгэн, амжилттай оролцсон Б.Дашдэлгэр эрхлэгчтэй Биеийн тамирын тэнхимийн багш, дасгалжуулагч нар, дэмжин ажилласан сургуулийн удирдлага, хамт олондоо талархал илэрхийлж, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн нийт оюутнууддаа сурлага, спортын өндөр амжилт хүсье.











