АШУҮИС, ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН АХЛАХ СУВИЛАГЧ НАРТ “АХЛАХ СУВИЛАГЧИЙГ ЧАДАВХЖУУЛАХ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ахлах сувилагч нарын мэргэжлийн ур чадвар, удирдлагын чадавхыг нэмэгдүүлэх зорилготой “Ахлах сувилагчийг чадавхжуулах” сургалт 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтыг АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш, доктор, дэд профессор В.Даваахүү удирдан явуулж, ахлах сувилагчийн ажлын гүйцэтгэл, байгууллагын чанарын менежмент, аюулгүй тусламж үйлчилгээ, эмнэлзүйн хяналт, манлайллын ур чадварын чиглэлээр мэдлэг, арга зүй түгээв.

Сургалтын хүрээнд оролцогчид сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, багийн уялдаа холбоог бэхжүүлэх, удирдах арга барилаа шинэчлэхэд чиглэсэн практик мэдлэг, туршлага солилцлоо.