АШУҮИС-ИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛЬ ЯПОН УЛСЫН ВАЁО ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн 70 жилийн ойн хүрээнд Япон улсын 126 жилийн түүхтэй Ваёо эмэгтэйчүүдийн их сургуультай 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулж Шим тэжээл судлал, Эрүүл мэндийн хоол зүйн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Тус үйл ажиллагаанд Ваёо эмэгтэйчүүдийн их сургуулийн дэд захирал Киёши Хайда, Хүний экологийн факультетийн захирал Кумагай Юуко болон НЭМС-ийн захирал Д.Даваалхам, ОЭМТ-ийн эрхлэгч С.Мягмарчулуун, Ваёо эмэгтэйчүүдийн их сургуулийн төгсөгч, Шим тэжээл судлалын тэнхимийн багш Д.Сайнцэцэг нар оролцов. Цаашид Ваёо эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран багш оюутан солилцоо, судалгаа, сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

Мөн Ваёо их сургуулийн Шим тэжээл судлалын тэнхимийн сургалт, лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, Эрүүл мэндийн хоол зүйн тэнхимийн эрхлэгч Сугиура Рейко, тэнхимийн багш Сузуки Тошика нартай хамтын ажиллагааны тодорхой ажлуудын талаар хэлэлцлээ.