МОНГОЛЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ДУНД ЗОХИОГДОЖ БУЙ ОЮУТНЫ СПОРТЫН VII ИХ НААДМЫН ХҮРЭЭНД “ОЮУТНЫ БИЕИЙН ТАМИРЫН БОЛОВСРОЛ, СПОРТЫН ХӨГЖИЛ-2026” эрдэм шинжилгээний хуралд АШУҮИС-ийн МАУОУС-ийн Уламжлалт анагаахын засалч мэргэжлийн 3-р дамжааны оюутан Э. Лхамоосүрүн “Сагсан бөмбөгөөр хичээллэгчдийн дундах өвдөгний гэмтэл түүний тархалт шалтгаан” сэдэвт бүтээлээр илтгэл хэлэлцүүлэн 3-р байранд орж хүрэл медаль хүртлээ

Эрдэм шинжилгээний ажлын удирдагч: АШУҮИС-ийн БАС-ийн Биеийн тамирын тэнхимийн ахлах багш, Боловсрол судлалын доктор Х.Цэрэнвандан, МАУОУС-ийн Уламжлалт бариа заслын тэнхимийн багш, анагаах ухааны магистр Б. Нарантуяа болон судлаач оюутандаа баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.