Оюутны спортын VII их наадмын ширээний теннисний төрөлд АШУҮИС-ийн шигшээ баг амжилттай оролцож, багаараа 2-р байр эзэлж мөнгөн медаль хүртлээ.
Ганцаарчилсан төрөлд Хүүхдийн их эмчийн ангийн 1-р курсын оюутан М.Манлайжаргал 1-р байр эзэлж алтан медаль хүртсэн бол, хосын төрөлд НЭМС-ийн 1-р дамжааны оюутан М.Цэцэн, Хүүхдийн их эмчийн ангийн 1-р курсын оюутан М.Манлайжаргал нар 3-р байр эзэлж хүрэл медаль хүртлээ.
Дасгалжуулагч Мөнхзул багш болон нийт тамирчин оюутнууддаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье!












