МЭДЭЭ

АШУҮИС СУВИЛАХУЙН СУРГАЛТ СУДАЛГААНЫ ТӨВИЙГ БАЙГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Сувилагчийг мэргэшүүлэх, тасралтгүй сургалтыг зохион байгуулах, шинэ мэдлэг мэдээллийг түгээх, судалгаа хийх, эрдэм шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэх, орчныг бүрдүүлэх, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээг хөгжүүлэх, хувь хүний болон мэргэжилтний хөгжлийг дэмжих зорилгоор Сувилахуйн сургалт судалгааны төвийг байгуулахаар ажиллаж байна.

ДОРНОГОВЬ АУС-ИЙН СУВИЛАХУЙН БАГШ ОЮУТНУУДДАА БАЯР ХҮРГЭЖ, АМЖИЛТ ХҮСЬЕ

Олон улсын Улаанбаатар их сургууль, Сувилахуйн Нийгэмлэгээс зохион байгуулж байгуулсан “Сувилахуйн Ур чадвар”-ын Улсын 4-р Олимпиадад манай сургуулийн СБ-3 дамжааны оюутан О.Сүглэгмаа, Ю.Ширмэнтуяа, С.Уугантуяа, СБ-4 дамжааны оюутан Б.Ижилцэцэг, Сувилахуйн багш Болор-Эрдэнэ нар эрдэм мэдлэг ур чадвараараа манлайлж Шилжин явах цом,…

СУВИЛАХУЙН УЛСЫН УР ЧАДВАРЫН IV-Р ОЛИМПИАДАД ГОВЬ-АЛТАЙ АУС-ИЙН БАГШ, ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Говь-Алтай АУС-ийн Сувилахуйн багш БС-ын доктор Ч.Мандалсайхан, Сувилахуйн багш Ж.Түмэнжаргал нараар удирдуулсан Сувилахуйн 4 Курсын оюутан С.Батнасан, Б.Дуламсүрэн, Ц.Дэлгэрчимэг, Н.Отгончимэг нар нь Олон Улсын Улаанбаатар их сургууль дээр зохион байгуулагдсан СУВИЛАХУЙН улсын IV-р олимпиадад дэд байр эзэлж мөнгөн медалийн эзэд…

ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА

Монгол Улсын Их Хурлын БСШУС-ын байнгын хорооноос “Боловсролын зээлийн сангийн журмын шинэчлэл” сэдвээр оюутан, суралцагчидтай хэлэлцүүлэг АШУҮИС төв сургууль Оюутны соёлын төвд, 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 10 цагт зохион байгуулагдана. Хэлэлцүүлэг нь БЗС-аас олгодог сургалтын зээл, буцалтгүй тусламж,…

АШУҮИС-ИЙН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬД “ТУРШИЛТЫН МЭС ЗАСЛЫН ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

АШУҮИС-ийн АУС-ийн Мэс заслын тэнхимийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан уг үйл ажиллагааны үеэр гахай дээр элэг, ходоод тайрах туршилтын мэс заслыг хийж үзүүллээ. АШУҮИС нь чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхийн тулд төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон төгсөлтийн дараах суралцагчид…

АШУҮИС-ИЙН МОНГОЛ -ЯПОНЫ ЭМНЭЛЭГ ГЭМТЛИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт Гэмтлийн яаралтай тусламжийг 24 цагаар үзүүлэх үйлчилгээг эхлүүлэх, энэ чиглэлд мэргэжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн захирал Э.Галбадрах, АШУҮИС-ийн…