АШУҮИС, Эрдмийн сургуулийн багш нар “Судалгааны арга зүй” сэдэвт сургалтыг цувралаар зохион байгуулж байна.
Дээрхи сургалтыг Үндэсний том төвүүд болон орон нутгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч эмнэлгийн ажилчдын эрдэм шинжилгээ, судалгааны арга зүйн мэдлэг боловсролыг дэмжих зорилгоор “Судалгааны арга зүй” сургалтыг 2025 оны 5, 6-р сард Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Срэгээн Засах Хөгжлийн төв /ХБХСЗХТ/, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /СЭМҮТ/, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт сургалт зохион байгууллаа. Дундговь аймгийн эмч, эмнэлгийн ажилчдын хүсэлтээр Аймгийн засаг дарга С.Мөнхчулууны урилгаар орон нутагт сургалтыг зохион байгуулж, хамтран ажиллаа.
Сургалтад Монгол улсын гавьяат багш АУ-ы доктор, профессор Н.Сүмбэрзул, Эрүүл мэндийн судалгааны тэнхимийн эрхлэгч АУ-ы доктор, дэд профессор Ж.Жамбалдорж, багш АУ-ы доктор И.Алтантуяа, АУ-ы доктор Ж.Мядагмаа, АУ-ы доктор Б.Сэдэд нар удирдан судалгааны арга, загвар, эмнэлзүйн тохиолдол бичих аргачлал, судалгааны ёсзүй, оюуны өмч, анагаах ухааны салбарт хиймэл оюуныг хэрэглэх нь сэдвүүдээр лекц, шинжлэх ухаанч хэлэлцүүлэг өрнүүллээ. Сургалтыг нийслэл, орон нутгуудад тасралтгүй үргэлжлүүлэх бөгөөд эмнэлгүүдийн сургалтын албад холбогдож хүсэлт өгч байна.


