Эм зүйн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн жинхэнэ хамгаалалтын хуралдаан 2025 оны 07-р сарын 03-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралдаанаар докторант LI CHANG SHENG Эм зүйн ухааны докторын зэрэг амжилттай хамгааллаа.
АШУҮИС-ийн докторант LI CHANG SHENG-н туурвисан “САМПИЛНОРОВ ҮРЭЛ ЭМИЙН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭХ СУРВАЛЖ, НАЙРЛАГЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА БА НҮДНИЙ ТОРЛОГ БҮРХҮҮЛИЙН ЦУС ДУТАЛ/ ЦУСНЫ УРСГАЛЫН ДАХИН СЭРГЭЛТИЙН ГЭМТЭЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨГ СУДАЛСАН ДҮН” нэг сэдэвт бүтээл
Эрдэм шинжилгээний ажлын удирдагч:
ЭЗУ-ны доктор, профессор Д.Даваадагва
АУ-ны доктор, дэд профессор Ч.Ерөөлт
Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгч:
АУ-ны доктор, профессор Г.Чойжамц
ЭЗУ-ны доктор, дэд профессор Х.Даариймаа
Эм зүйн ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсан LI CHANG SHENG болон судалгааны багийн гишүүдэд баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье!
ЭМ ЗҮЙН УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ





