АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган 68” Эм зүйн салбар хуралдаан 2025 оны 04 сарын 03-ны өдөр төв байрны 140 тоот өрөөнд амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралдаанд АШУҮИС-ийн ректор, Анагаах ухааны доктор, профессор Б.Дамдиндорж эрдэмтэн, эмч, эм зүйч, судлаачдад эрдмийн баярын 68 дахь удаагийн үйл ажиллагаанд амжилт хүсэж мэндчилгээ дэвшүүллээ.
“Эрдмийн чуулган-68” Эм зүйн салбар хуралдаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Академич, Эм зүйн ухааны доктор, профессор, Монос группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар “Эм зүйн шинжлэх ухаан ба инноваци” сэдэвт илтгэлээр, Цомбо ХХК-ийн борлуулалт маркетингийн менежер Б.Ерболат “Үндэсний үйлдвэрлэлд хөрөнгө оруулагч Цомбо ХХК-30 жил” сэдэвт илтгэлээр, БНХАУ-ын Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн багш, Химийн ухааны доктор Qi Bu Ri “Study on the active components of Eerdun Wurile and their effects on microglia gene expression” сэдэвт илтгэлээр зочин илтгэлээр оролцлоо.
Хурлын даргаар ЭЗУ-ны доктор, профессор Д.Даваадагва, ЭЗУ-ны доктор, профессор Д.Энхжаргал, ЭЗУ-ны доктор, профессор С.Пүрэвсүрэн, ЭЗУ-ны доктор, дэд профессор С.Мөнхбат нар ажиллаа.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд ЭЗУ-ны доктор, дэд профессор Б.Баясгалан, ЭЗУ-ны доктор дэд, профессор Д.Жамбанинж, ЭЗУ-ны доктор Ч.Эрдэнэчимэг нар ажиллав.
Эм зүйн сургуулийн салбар хуралдаан аман болгон ханан постер хэлбэрээр танилцуулахаар зохион байгуулсан ба нийт судалгааны илтгэл 47 хүлээн авснаас ханан илтгэл 10, аман илтгэл 10 тус бүр хэлэлцэгдэж дараах үр дүн гарлаа.
Аман илтгэлийн төрөлд:
1. ТЭРГҮҮН байранд Б.Энхтуул, Д.Даваадагва, Ү.Отгонбаатар, Х.Даариймаа нарын “НҮЦГЭН НАМУУ (PAPAVER NUDICAULE L.) УРГАМЛЫН ЗАРИМ БИОЛОГИЙН ИДЭВХТ НЭГДЛИЙГ ИЛРҮҮЛЭН ТАНЬЖ, БҮТЭЦ БАЙГУУЛАМЖИЙГ ТОГТООСОН ДҮН” сэдэвт бүтээл
2. ДЭД байранд Т.Мөнхтуул, Х.Тунгалагтамир, С.Мөнхбат, С.Пүрэвсүрэн нарын “МОНГОЛ УЛСАД БҮРТГЭГДСЭН ЭМИЙГ ЭМ СУДЛАЛЫН БҮЛГЭЭР АНГИЛСАН ҮР ДҮН” сэдэвт бүтээл
3. ГУТГААР байранд Ж.Баатарболат, Э.Буянхишиг, Д.Ичинхорлоо, Д.Шинэзаяа, Ц.Маралмаа, Д.Буянхишиг, Д.Жамбанинж, М.Одончимэг, Д.Отгонсүрэн нарын “МИКРОКАПСУЛ БЭЛТГЭХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА” сэдэвт бүтээл тус тус шалгарч Тэргүүн байрны судлаач АШУҮИС-ийн нэгдсэн чуулганд оролцох эрх болон шалгарсан 3 байр Эрүүл мэндийн шинжлэх ухаан сэтгүүлийн тусгай дугаарт өгүүлэл хэвлүүлэх эрх, Өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн гарын бэлэг хүртлээ.
Ханын илтгэлийн төрөлд:
1. ТЭРГҮҮН байрыг Д.Шинэзаяа, Т.Аймен, Д.Даваадагва, Ц.Маралмаа, Ж.Баатарболат, Д.Отгонсүрэн, Н.Туул, Д.Жамбанинж нарын “УРГАМЛЫН ӨТГӨН ХАНД АГУУЛСАН ШҮДНИЙ ОО БЭЛТГЭЖ, БАКТЕРЫН ЭСРЭГ ИДЭВХИЙГ ТОДОРХОЙЛСОН ДҮН” сэдэвт бүтээл эзэлж, Өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн гарын бэлэг хүртлээ.
2. ДЭД байрыг Б.Болор, Б.Бодьцэцэг, Б.Отгонбат, Д.Ариунаа, П.Мандахнаран, Д.Энхжаргал нарын “НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ЭМИЙН САНД ХЭРЭГЛЭХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН X ДУГААР ЖАГСААЛТЫН ЭМИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧ УЛСЫН СУДАЛГАА” сэдэвт бүтээл эзэлж, Өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн гарын бэлэг хүртлээ.
АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган 68” Эм зүйн салбар хуралдаанд илтгэлээ хүргүүлсэн, илтгэл хэлэлцүүлсэн, хуралдаанд хүрэлцэн ирсэн та бүхэнд болон ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажилласан “ЦОМБО ХХК” хамт олон, дэмжин ажилласан байгууллагууд болох “МОНОС ФАРМ ХХК” хамт олон, “ХБНГУ-ЫН ДЕНК ФАРМЫН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР”-ын хамт олон та бүхэнд гүн талархал илэрхийлье.
НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!


















