“Эрдмийн чуулган-68” АУ-ны салбар хуралдааныг Монгол-Японы эмнэлэг, Анагаах ухааны сургуулийн Чих хамар хоолой судлалын тэнхим, Сэргээн засах анагаах ухааны тэнхим, Хүүхдийн анагаахын тэнхим хамтран зохион байгууллаа.
“Эрдмийн чуулган-67”-с хойш Анагаах Ухааны Сургуулийн 5 багш анагаах ухааны докторын зэргийг амжилттай хамгаалсан бөгөөд эрдэмтэн багш нар дотоодын сэтгүүлд 112 гаруй, олон улсын сэтгүүлд 75 өгүүлэл хэвлүүлж, 24 оюуны өмч, 13 эмнэлзүйн удирдамж батлуулсан нь 2023–2025 онуудын үзүүлэлттэй харьцуулахад 10–15 хувийн өсөлттэй гарсан байна. Эрдэмтэн, судлаачдын ирүүлсэн бүтээлүүд нь нотолгоонд суурилсан, эмнэлзүйн ховор тохиолдлыг онцлон судалсан, эмчилгээний арга барил, шинэлэг санааг тусгасан бөгөөд мэргэжлийн ур чадвар жилээс жилд ахиж байгааг тод илэрхийлж байна.
Эрдмийн чуулганд эмнэлзүйн чиглэлээр 157 судалгааны илтгэл, 84 эмнэлзүйн тохиолдол, нийт 241 бүтээл ирүүлж, шилдгүүдийг шалгаруулах ажил зохион байгуулагдаж байна.
Эрүүл мэндийн салбарын ирээдүйн хөгжилд эрдэм шинжилгээ, инноваци, технологийн нэвтрүүлэлт чухал хувь нэмэр оруулах бөгөөд та бүхэнд эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөж байна.
Зочин илтгэлээр:
Seung Hwan Lee, M.D., Ph.D. /Professor, Department of Clinical Pharmacology and Therapeutics, Head, Quality Improvement Office, Clinical Trials Center, Seoul National University Hospital, South Korea/ “NEW DRUG DEVELOPMENT AND CLINICAL TRIALS” илтгэлийг танилцуулав.
Судалгааны аман илтгэлийн хурлын даргаар :
МАУА гишүүн, академич, АШУ-ны доктор , профессор О.Баатархүү, МАУА гишүүн, академич АШУ-ны доктор, профессор Д.Уранчимэг, Төрийн соёрхолт, МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Л. Ганболд, АУ-ны доктор, профессор С.Мөнхбаярлах, АУ-ны доктор, профессор Ц. Одгэрэл, АУ-ны доктор, дэд профессор Д.Агиймаа нар ажиллав.
Судалгааны аман илтгэлийн шүүгчээр: АУ-ны доктор , профессор А.Товуудорж, АУ-ны доктор, профессор Д.Ичинноров, АУ-ны доктор, дэд профессор Т.Хосбаяр нар ажиллав.
Эмнэлзүйн тохиолдлын хурлын даргаар: МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Г.Эрдэнэтуяа, АУ-ны доктор, профессор Т.Ариунаа, АУ-ны доктор, профессор Д.Мягмарцэрэн, МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ны доктор, дэд профессор Э.Жаргалхүү, МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ны доктор, дэд профессор Г.Мэндсайхан, АУ-ны доктор, дэд профессор Д.Зориг нар ажиллав.
Эмнэлзүйн тохиолдлын шүүгчээр: МУ-ын гавъяат эмч, АУ-ны доктор, профессор Ө.Цолмон, АУ-ны доктор, дэд профессор Д.Бямбасүрэн, АУ-ны доктор Б. Баатарсүрэн нар ажиллав.
Судалгааны тэргүүн байр: Б.Саруулжавхлан /АШУҮИС, МЯЭ, Дурангийн тасаг/ ДЭЛХИЙН ХҮН АМЫН ДУНДАХ HELICOBACTER PYLORI-ИЙН ОНКОГЕН CAGA-ГИЙН ТАРХАЛТ БА ОЛОН ЯНЗ БАЙДАЛ
Судалгааны дэд байр: Э.Жаргалхүү /АШУҮИС, АУС, ЧХХС тэнхим/ ЧИХНИЙ ДЭЛБЭН, ГАДНА СУВГИЙН ТӨРӨЛХИЙН ХАВСАРСАН ГАЖГИЙН МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭГ ЦОГЦ ШИЙДСЭН НЬ
Судалгааны гутгаар байр: Х.Тэргэл /АШУҮИС, АУС, ДШС тэнхим/ ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ХҮМҮҮСИЙН ДУНДАХ НИЙЛМЭЛ НИЙГЭМ СЭТГЭЛЗҮЙН ДАРАМТЫГ ИЛРҮҮЛЭН ЗАРИМ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ СУДАЛСАН ДҮН
Эмнэлзүйн тохиолдол тэргүүн байр: Г.Амартүвшин /АШУҮИС, АУС, Уушиг харшил судлалын тэнхим/ЦУЛЦАНГИЙН ПРОТЕИНОЗИЙН ҮЕИЙН УУШГИ БҮТЭН УГААХ
Эмнэлзүйн тохиолдол дэд байр: Х.Цэвэлноров /АШУҮИС, АУС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим/ДАБЛЬ БАЛЛОНТ ЭНТЕРОСКОПИ АШИГЛАН ЦӨС, НОЙР БУЛЧИРХАЙН СУВГИЙГ СЭТГҮҮРДЭХ АЖИЛБАР ХИЙГДСЭН АНХНЫ ТОХИОЛДЛУУД
Эмнэлзүйн тохиолдол гутгаар байр: О.Баатархуяг /Хавдар судлалын үндэсний төв/УЛААН ХООЛОЙ ХОДООДНЫ ЗААГИЙН БАЙРЛАЛТАЙ ТӨРӨЛХИЙН ХОДООДНЫ УЙЛАНХАЙГ ХЭВЛИЙН ХӨНДИЙН ДУРАН БОЛОН УЛААН ХООЛОЙ ХОДООДНЫ ДУРАН (LECS)-ИЙН ХОСОЛСОН АРГААР ЭМЧИЛСЭН ТОХИОЛДОЛ
Шилдэг ханын илтгэл:
АУС-ын захиралын нэрэмжит шагналаар: Т.Хосбаяр /АШУҮИС, Эмнэлзүйн молекул оношилгооны төв/ БҮДҮҮН ГЭДЭСНИЙ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭРЭГЛЭГДЭХ GFOB БА FIT ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МЯЭ-ийн захиралын нэрэмжит шагналаар: Х.Цэвэлноров / АШУҮИС, АУС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим / МОНГОЛ УЛСАД ХИЙГДСЭН НАРИЙН ГЭДЭСНИЙ ДАБЛЬ БАЛЛОНТ ЭНТЕРОСКОПИЙН ТОЙМ ҮР ДҮН тус тус илтгэлүүд шалгарчээ.
Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг зохион байгуулсан эрдэмтэн, багш нар, хамтран ажиллаж буй ивээн тэтгэгч бүх байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, ирэх жилүүдээ илүү олон амжилт бүтээлийг хамтдаа бүтээх болно гэдэгт итгэл төгс байна.


















