АШУҮИС-ИЙН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН “ЭРДЭМ СУДЛАЛ-2026” БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн “Эрдэм судлал-2026” Багш нарын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж шилдэг судлаач багш нарыг шалгарууллаа.

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Эмнэлзүйн тэнхимийн ахлах багш Т. Кудайберген “Термокоагуляцийн аппаратаар циркумцизи хийсэн үр дүнг судалсан нь” зочин илтгэл тавилаа.

Уг хуралд тавигдсан илтгэлүүдээс шинжлэх ухаанч, шийдэл эрэлхийлсэн, практик ач холбогдол бүхий дараах илтгэлүүд шалгарлаа.

Үүнд:

Тэргүүн байр

Х.Зандармаа Д.Оюунцэцэг, Н.Баасанжаргал Цус харвалтын дараах хөгжлийн бэрхшээлтэй өвчтөний тулгамдсан асуудлууд

Дэд байр

Ц.Анхзаяа, Ч.Бурмаа, Б.Туяацэцэг, Б.Ундармаа, Ц.Ариунзаяа Нярайд тохиолдох зүрхний төрөлхийн гажгийг пульсоксиметрийн тандалтаар илрүүлэх нь

Гутгаар байр

Ч.Бурмаа, П.Лхагвасүрэн, Д.Цэрмаа, Г.Дуламсүрэн, Г.Баярмаа, Б.Баяндалай, П.Лхагвадулам, Т.Санчир-Од, Ш.Цагаан, Л.Отгонтөгс Нярайн эмгэг шарлалт ба цус солих эмчилгээний үр дүн, баруун чихний дутуу хөгжил хавсарсан тохиолдол

ТУСГАЙ БАЙР

Ж.Түмэнжаргал, Б.Ундармаа, O..Мөнхжаргал, Н.Түмэндэмбэрэл, Ц.Анхзаяа Д.Гүндэгмаа Орон нутагт ахмад настны асрамжийн төв байгуулах хэрэгцээг судалсан нь илтгэлээр тус тус байр эзэллээ.

Хуралд илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн нийт багш, судлаачдадаа болон “Шилдэг”-ээр шалгарсан багш, эмч, судлаач нартаа халуун баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсье.