АШУҮИС-ИЙН “СУДЛААЧ ОЮУТАН-2026” ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭМНЭЛЗҮЙН АНАГААХ УХААНЫ САЛБАР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн “Судлаач оюутан-2026” олон улсын ОЭШ хурлын “Эмнэлзүйн анагаах ухааны салбар хуралдаан”-ыг Анагаах ухааны сургууль 2026 оны 3 дугаар сарын 11-нд Blue hall хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

Хурлын нээлтийн үйл ажиллагаанд АШУҮИС-ийн AУС-ийн захирал АУ-ны доктор, профессор Я.Энхтөр оролцож оюутан судлаач болон хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч мэндчилгээ дэвшүүлсэн бол “Судлаач оюутан-2025” ОЭШХ-ын тэргүүн байрын илтгэгч Б.Оюунтунгалаг, Б.Дэлгэрмаа нар зочин илтгэгчээр оролцлоо.

Хурал хоёр хэсэгтэй байсан ба Монгол хэл дээрх хурлын шүүгчээр АУ-ны доктор, профессор С.Мөнхбаярлах, АУ-ны доктор, профессор Д.Мягмарцэрэн, АУ-ны доктор, дэд профессор Б.Бурмаа, Англи хэл дээрх хурлын шүүгчээр АУ-ны доктор, дэд профессор М.Энхзол, АУ-ны доктор, дэд профессор Д.Түвшинжаргал, АУ-ны доктор Г.Сарантуяа нар тус тус ажиллалаа. Харин АУ-ны доктор, дэд профессор В.Нямцэнгэл, Э.Хангай, Х.Цэвэлноров нар Монгол, АУ-ны доктор Д.Өлзий, АУ-ны магистр М.Өсөхбаяр, АУ-ны магистр Ч.Золзаяа нар Англи хэл дээрх ханын илтгэлийг шүүж шалгаруулав.

Хурлын өмнө 99 илтгэл ирснээс урьдчилсан шалгаруулалтаас шалгарсан 15 Монгол, 12 Англи илтгэлийг аман, 10 Монгол, 8 Англи илтгэлийг ханан хэлбэрээр хэлэлцүүлсэн.

ШАЛГАРСАН БҮТЭЭЛҮҮД:

Монгол хэл дээрх хуралдаан

1. Тэргүүн байр – Г.Хонгорзул нар. “Ходоодны үрэвслийн дурангийн үзүүлэлт болон GSRS асуумжийн хамаарлыг үнэлэх нь”.

– АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн захирлын нэрэмжит шагнал, өргөмжлөл, 500.000 төгрөг, спонсор байгууллагын шагнал

2. Дэд байр – Ш.Энхбаяр нар. “Глюкоз-калийн харьцааг ашиглан нас баралтыг таамаглах боломжийг судалсан дүн”.

– Өргөмжлөл, 400.000 төгрөг, спонсор байгууллагын шагнал

3. Гутгаар байр – Б.Бямбажаргал нар. “Элэгний циррозын үеийн улаан хоолойн венийн өргөсөлтийг илрүүлэхэд EVendo онооны оношлогооны ач холбогдлыг үнэлэх нь”.

– Өргөмжлөл, 300.000 төгрөг, спонсор байгууллагын шагнал

Шилдэг ханын илтгэл- Б.Ариунбаатар нар. “Эрчимт эмчилгээний тасгийн өвчтөний цусан дахь глюкозын хэлбэлзэл ба нас баралтын хамаарлыг судалсан дүн”.

– Өргөмжлөл, 150.000 төгрөг, спонсор байгууллагын шагнал.

Англи хэл дээрх хуралдаан

1. Тэргүүн байр – Б.Дэлгэрмаа нар. “Is obesity a risk factor for hypertension in adolescents aged 13-17 years? A secondary analysis of national health screening data (2023-2024)”

– Өргөмжлөл, 500.000 төгрөг, спонсор байгууллагын шагнал

2. Дэд байр- О.Мишээл нар. “Evaluation of Pregnant Women’s Knowledge and Awareness of Anemia”.

– Өргөмжлөл, 400.000 төгрөг, спонсор байгууллагын шагнал

3. Гутгаар байр- Ө.Оюужин нар. “Association between anxiety and quality of life among Mongolian women with diabetes: a cross-sectional comparative study”.

– Өргөмжлөл, 300.000 төгрөг, спонсор байгууллагын шагнал

Шилдэг ханын илтгэл- Ц.Нарандалай нар. “CT based psoas muscle index in patients undergoing emergency abdominal surgery”.

– Өргөмжлөл, 150.000 төгрөг, спонсор байгууллагын шагнал.

АШУҮИС-ийн АУС-ийн “ШИЛДЭГ СУДЛAAЧ ОЮУТAН”

– АУС-406 хэсгийн оюутан М.Барсболд шалгарч Монгол улсын хөдөлмөрийн баатар, Aрдын эмч, Гавъяат эмч, AУ-ны доктор, профессор Жамъянжавын Баасанхүү агсны нэрэмжит шагналын эзнээр тодорч өргөмжлөл, 1.000.000 төгрөгөөр шагнууллаа.

– АУС-632 хэсгийн оюутан Г.Саран-Эрдэнэ шалгарч АУС-ийн захирлын нэрэмжит шагналын эзнээр тодорч өргөмжлөл, 1.000.000 төгрөгөөр шагнууллаа.

“Судлаач оюутан- 2026” оюутны эрдэм шинжилгээний хурлын Эмнэлзүйн анагаах ухааны салбар хуралдааны хөтөлбөр ба илтгэлийн хураангуйтай танилцана уу.

Хурлын хөтөлбөр үзэх холбоос: https://drive.google.com/…/1RbTKmg_HhjKoYxwAdIfsL_N9HV

Монгол хэл дээрх илтгэлийн хураангуй: https://online.fliphtml5.com/gplwr/flmj/

Англи хэл дээрх илтгэлийн хураангуй: https://online.fliphtml5.com/gplwr/qxve/