ИОНСЕЙ ИХ СУРГУУЛЬД МЭРГЭЖИЛТНИЙГ БОГИНО, ДУНД ХУГАЦААНД БЭЛТГЭХ ТАЛААР АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайд С.Сүхболд, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж нар Ионсей Их сургуулийн эрүүл мэндийн секторын удирдлагуудтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар хүний нөөцийг чадавхжуулах, эмч мэргэжилтнийг Ионсей Их сургуулийг түшиглэн богино, дунд хугацаагаар бэлтгэх хүсэлтээ илэрхийллээ. Ионсей Их сургуулийн зүгээс өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан энэхүү ажлыг эхлүүлэх боломжийг судлан, үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар харилцан тохиролцлоо.