“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУВИЛАХУЙ” сурах бичгийг боловсруулж, бүтээх үйлсэд олон талын дэмжлэг, хамтын ажиллагаа, оюуны үнэт хувь нэмэр үзүүлсэн байгууллага, хамт олонд гүн талархал илэрхийлье.
Энэхүү бүтээлийг туурвихад дэмжсэн АШУҮИС-ийн удирдлага хамт олон, эрдэм мэдлэг, судалгааны туршлага, мэргэжлийн ур чадвараа дайчлан ажилласан Сувилахуйн сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхимийн эрдэмтэн, багш, судлаачид, зохиогчдын хамт олонд онцгойлон талархал илэрхийлье.
Сурах бичгийн агуулга, бүтэц, шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулахад үнэтэй санал, шүүмж өгч, хянан тохиолдуулсан редакцын зөвлөл, мэргэжлийн зөвлөхүүдэд талархал илэрхийлье.
“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУВИЛАХУЙ” сурах бичиг нь эрх зүйн болон бодлогын сууринд тулгуурлан боловсруулагдсан бөгөөд Монгол Улсад нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн бодлого, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хүн амын эрүүл мэндийг дэмжих үндэсний зорилтыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.



