Орчин үеийн технологийн хурдацтай хөгжил, хиймэл оюун ухаан, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, автоматжуулалтын чиг хандлагад нийцүүлэн байгууллагын бүтэц, процесс, хүний нөөцийн бодлогыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар “Next OS: Дижитал өөрчлөлт – байгууллагын хөгжил” сэдэвт сургалт, арга хэмжээг UNITEL компанитай хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Юнител Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Р.Ганболд, Юнител Группийн Хүний нөөцийн газрын менежер М.Учрал нар оролцож, байгууллагын дижитал шилжилт, технологид суурилсан шийдэл болон амжилттай хэрэгжүүлсэн бодит туршлагын талаар танилцуулга хийж, оролцогчидтой санал солилцлоо.






