Олон улсын ACQUIN байгууллага болон БМИҮЗ-ийн хамтарсан магадлан итгэмжлэлд “Анагаах ухаан” магистрын цахим сургалтын хөтөлбөр, Шүдний их эмч болон Эм зүйч бэлтгэх бакалаврын сургалтын хөтөлбөрүүд 2025-2031 хүртэл амжилттай магадлан итгэмжлүүлж, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр БМИҮЗ-өөс олон улсын хамтарсан хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардууллаа.
Мөн БМИҮЗ-ийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн “Уламжлалт анагаахын их эмч” бэлтгэх бакалаврын сургалтын хөтөлбөр (2025-2030), Сувилахуйн сургуулийн “Эх баригч” бэлтгэх бакалаврын сургалтын хөтөлбөр (2025-2030), Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн “Эрүүл ахуйч, тархвар судлаач” бэлтгэх бакалаврын сургалтын хөтөлбөр (2025-2030), Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн “Хөдөлгөөн засалч” бэлтгэх бакалаврын сургалтын хөтөлбөр (2025-2030) тус тус амжилттай магадлан итгэмжлүүлж, гэрчилгээгээ гардан авлаа.
Сургалтын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэхэд хамтран ажилласан нийт багш нар, ажилтан, албан хаагчид, оюутан суралцагчид, ажил олгогчид, төгсөгчид та бүхэндээ талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.































