ДОКТОР, МАГИСТРУУД ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА

АШУҮИС-ийн Ахисан түвшний сургуулийн төгсөлтийн сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэж, эрдмийн зэргээ амжилттай хамгаалсан доктор, магиструудад диплом гардуулах ёслол 2025 оны 12 сарын 16-ны өдөр зохион байгуулагдлаа.
2025-2026 оны хичээлийн жилийн эхний улиралд Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан 12, магистрын зэрэг хамгаалсан 104 судлаачдад Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүд диплом гардууллаа.
Эрдмийн зэрэг хүртэж, дипломоо гардан авсан төгсөгчдийг төлөөлж АУ-ы доктор Б.Лхамдарь, АУ-ы магистр Р.Нямсувд нар сэтгэгдлээ хуваалцаж, үг хэллээ.
Эрдмийн ажлыг удирдан чиглүүлж, зөвлөж ажилласан эрдэмтэн багш нар, судалгааны баг, тэнхимийн хамт олон, эрдмийн зэргээ амжилттай хамгаалсан нийт төгсөгчдөдөө баяр хүргэж, цаашдын эрдэм судлал, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.