АШУҮИС-ИЙН БИО-АНАГААХЫН СУРГУУЛИЙН АНАТОМИЙН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ ЧОЙЖИНГИЙН НЭЭЧИНГИЙН МЭНДЭЛСНИЙ 95 ЖИЛ, СЭДЭДИЙН ДУГАРСҮРЭНГИЙН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

АШУҮИС-ийн ууган тэнхимийн нэг болох Анатомийн тэнхимийн тулгын чулууг тавилцсан эрхэм хүмүүс болох АШУ-ы доктор, профессор Чойжингийн Нээчин багшийн мэндэслний 95 жил, АУ-ы доктор, хүндэт профессор Сэдэдийн Дугарсүрэн багшийн мэндэлсний 100 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаа АШУҮИС-ийн Лекцийн 111 тоот танхимд боллоо.

Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд АШУҮИС-ийн ректор, АУ-ы доктор, профессор Б.Дамдиндорж, АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор, АУ-ы доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан, Эмнэлэг хариуцсан проректор Монгол Улсын гавъяат багш, АШУ-ы доктор, профессор Д.Цэрэндагва, Сургалтын нэгдсэн бодлого зохицуулалт, чанарын баталгаажуулалтын газрын дарга АУ-ы доктор, дэд профессор Г.Дарамбазар, Био-АС-ийн захирал АУ-ы доктор, профессор Ч.Баттогтох, Монгол Улсын гавъяат багш, АШУ-ы доктор, профессор Д.Амгаланбаатар, Монгол Улсын гавъяат багш, АШУ-ы доктор, профессор Б.Дагданбазар, ШУ-ы гавьяат зүтгэлтэн, анатомийн тэнхимийн ахмад багш, АУ-ы доктор, профессор Н.Мөнхтүвшин, Монгол Улсын Ардын, гавъяат багш, БУ-ы доктор, профессор А.Гүрбадам, анатомийн тэнхимийн ахмад багш, профессорууд, ажилтан, оюутан залуус болон эрхэм багш нарын гэр бүлийн төлөөлөл оролцлоо.

АШУҮИС-ийн ректор, АУ-ы доктор, профессор Б.Дамдиндорж энэхүү хүндэтгэлийн арга, хэмжээг нээж үг хэлэхдээ эрхэм багш нарынхаа залуус хойч үедээ өвлөн уламжлуулсан, хийж бүтээсэн зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, таниулах, мөнхжүүлж байгаад Био-АС-ийн Анатомийн тэнхимийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийллээ.

АШУ-ы доктор, профессор Чойжингийн Нээчин багш нь гадаадад суралцсан анхны аспирант, Анатомийн анхны сурах бичгийг зохиогчдийн нэг төдийгүй Цусны бичил эргэлтийн судас судлалыг анх нэвтрүүлж, Д.Баянбилэг (1979), С.Дугарсүрэн (1980), Б.Дагданбазар (1992), Сэ.Сүхбаатар (1997) нарын эрдмийн ажлыг удирдаж хамгаалуулсан нэрт эрдэмтэн юм.

АУ-ы доктор, АШУҮИС-ийн хүндэт профессор Сэдэдийн Дугарсүрэн багш мөн Анатомийн анхны сурах бичгийг зохиогчдийн нэг төдийгүй Монгол Улсад анх булчирхай судлал, тарваганы хүн мах судлал, тунгалаг судлалыг хөгжүүлж, Б.Дагданбазар (2003), Г.Пүрэвдорж (2005), Д.Нямдорж (2014), Г.Ням-Очир (2014), С.Алтанхуяг (2018) нарын эрдмийн ажлыг удирдаж хамгаалуулсан төдийгүй орчин цагийн анагаах, эрүүл мэндийн шинжлэх ухааны хөгжүүлэх, Эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, судлан шинжээч хүн юм.