МЗЭХ, ЭЗХЯам, ШУТС, ШУА-уудтай жил бүр хамтран зохион байгуулдаг Залуу судлаачдын олимп гэж нэрлэгддэг “Хүрэлтогоот 2025” эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн хуралд 24 байгууллагын 40 бүтээл ирсэнээс 2-р шатанд 12 бүтээл шалгарч АУ-ы доктор, профессор Д.Отгонбаяр, АУ-ы доктор, дэд профессор Ш.Үүртуяа АУ-ы доктор, дэд профессор Л.Наранбат, АУ-ы доктор, дэд профессор Ц.Энх-Оюун, АУ-ы доктор, дэд профессор Б.Батболд нарын бүрэлдэхүүн шүүн явуулав.
АУ-ы доктор, дэд профессор Ц.Баясгалан, АУ-ы доктор Б.Номундарь нар хурлын даргаар ажиллаа. 12 бүтээл хэлэлцсэнээс:
* М.Номундарь нарын “Уушгины булчирхайлаг эсийн гаралтай тромбозын үед ceRNA-ийн сүлжээг судалсан дүн” сэдвээр,
* Я.Мөнхтуяа нарын “Цахим жор: Хиймэл оюунд суурилсан эмийн жор бичээч ухаалаг системийн судалгаа, хөгжүүлэлт” сэдвээр тус тус шалгарч ЭЗХЯСайдын нэрэмжит шагнал болох 10 сая төгрөгийн ГРАНТЫН эздээр тодорлоо.
Энэ удаагийн хуралд Шинжлэх ухааны академийн шагнал болох 5 сая төгрөгийн эзнээр Р.Мөнх-Эрдэнэ нарын “Гүргэм (Carthamus tinctorius L.) ургамлаас гарган авсан тарилгын эмийн зүрхний хэм алдалтад үзүүлэх фармакологийн идэвхийг судалсан дүн” сэдэвт илтгэл шалгарлаа.
Хурлын үеэр АУ-ы доктор дэд профессор Б.Оюунтөгс хүндэт зочноор уригдан залуу судлаач нарт өөрийн судалгааны ажлыг танилцуулж хуралд оролцогчдын оюунд хөрөнгө оруулалт хийв.
Хурлыг амжилттай зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн эрхэм хүндэт эрдэмтэн багш, оюутан, судлаач нартаа гүн талархал илэрхийлье!





















