“ИННОВАЦ, ШИНЭ ТЕХНОЛОГИ, ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨРЛӨГ-2025” БОЛНО

Эрхэм хүндэт эрдэмтэн профессор багш, судлаач, эмч, сувилагч, оюутан залуус та бүгддээ Дэлхийн шинжлэх ухааны өдөр, Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

АШУҮИС нь Дэлхийн Шинжлэх ухааны өдөр, Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан “ИННОВАЦ, ШИНЭ ТЕХНОЛОГИ, ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨРЛӨГ”-ийг 2023 оноос уламжлан болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн өдөрлөгийг 2025 оны 11 сарын 28-ны өдөр зохион байгуулагдана.
АШУҮИС-ийн багш судлаачид Elsevier компанийн Scopus мэдээллийн санд бүртгэлтэй чансаа өндөр мэргэжлийн сэтгүүлд 2025 оны 11 сарын байдлаар нийт 166 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, бүтээлээс авсан эшлэлийн тоо 9659-өөр нэмэгдсэнээр АШУҮИС-ийн багш, судлаачдын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийт бүтээлийн тоо 1113, нийт бүтээлээс авсан эшлэлийн тоо 32,169-д хүрсэн амжилтыг үзүүлсэн байна.