1895 оны 11-р сарын 8-нд Германы физикч Вилхелм Конрад Рентген нь рентген туяаг анх нээснээр тус өдрийг “ДЭЛХИЙН РАДИОЛОГИЙН ӨДӨР” болгон тэмдэглэн ирсэн.
Энэхүү өдөрт зориулан АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Радиологийн тэнхим, Монгол-Японы эмнэлгийн Радиологийн тасаг болон Үйлчлүүлэгчийн дэмжих албатай хамтран эмнэлгийн үйлчлүүлэгчид болон эмч, эмнэлгийн ажилтнуудад дүрс оношилгооны “Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” “Дүрс оношилгооны шинжилгээний аргуудыг таниулах “ сурталчлах өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Нийт Радиологийн салбарын мэргэжилтнүүд та бүхэндээ баярын мэндийг дэвшүүлье.
Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе







