НҮҮР АМ СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ГАДААДАД СУРАЛЦАХ БОЛОМЖУУД

PEDES CLUB болон АШУҮИС-ийн Хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэлтийн тэнхимээс зохион байгуулж буй “Мэргэжил ба тасралтгүй сургалт” арга хэмжээний “Нүүр ам судлалын салбарт хэрхэн гадаадад суралцах вэ?” сэдэвт уулзалт зохион байгуулагдах гэж байна.

Зочин илтгэгчид:

Ж.Отгонболд (Анагаах ухааны доктор, дэд профессор)

Г.Хонгорзул (Анагаах ухааны доктор)

Арга хэмжээнд:

– Гадаадад резидент болон мэргэжлээрээ ажиллах боломжууд

– Гадаадын их сургуулиудын онцлог, шалгуур

– Шинэ орчинд суралцахад тулгарсан сорилтууд ба даван туулах арга

– Мэргэжлийн болон хувь хүний өсөлтөд хэрхэн нөлөөлсөн бодит түүхүүд

Хэзээ: 2025 оны 11 сарын 05-ны өдөр, 17:00 цагт

Хаана: АШУҮИС, Төв байр, 111 тоот танхим

Хэнд: Шүдний их эмч, оюутан болон сурагчид

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/YJW4GpfVi6aK7S5E7

Зохион байгуулагч: АШУҮИС-ийн Хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэлтийн тэнхим ба PEDES CLUB

Мэргэжлийн ур чадвараа олон улсын түвшинд ахиулахыг хүсэж байвал энэхүү боломжийг бүү алдаарай!