ДЭЛХИЙН ГАР УГААХ ӨДӨР-Т ЗОРИУЛСАН “ГАРАА ЗӨВ УГААЖ ХЭВШИЦГЭЭЕ” АЯН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ДЭЛХИЙН ГАР УГААХ ” өдрийг тохиолдуулан Архангай аймаг дахь АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн оюутны зөвлөлөөс санаачлан “ГАРАА ЗӨВ УГААЖ ХЭВШИЦГЭЭЕ” аяныг Архангай аймгийн Хүмүүн цогцолбор 2-р сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад 2025 оны 10-р сарын 07-ний өдрөөс 2025 оны 10-р сарын 15-ийг хүртэлх хугацаанд амжилттай зохион байгууллаа.

Архангай аймаг дахь АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн оюутны зөвлөлийн гишүүн Д.Дарамбазар /НАТ 101/, Б.Отгонбаатар /ДОТ 101 /, Ж.Бум-эрдэнэ /ДОТ 101/, Б.Мөнхжин /НАЭА 101/ нар сургалтыг явууллаа.