2025 оны 10-р сарын 18-нд их дээд сургуулийн оюутнуудын дунд япон хэлний хоёрдугаар олимпиад амжилттай болж өнгөрлөө.
МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн Япон судлалын салбар нь Монголын япон хэлний багш нарын холбоо болон Япон улсын ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан тус олимпиадад 9 сургуулийн 11 баг оролцон мэдлэг чадвараа сорин өрсөлдсөнөөс АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Гадаад хэлний тэнхимийн Т.Ундармаа, Н.Энхчимэг багш нарын удирдсан Б.Сэргэлэн (Эм зүй 411-р хэсэг), Ж.Энх-Оюун (Хүний их эмчийн 126-р хэсэг), Г.Буян-Ундрах (НЭМС 2-р дамжаа), Э.Энхжин (Хүний их эмчийн 121-р хэсэг), Д.Ачитмаа (Хүний их эмчийн 122-р хэсэг) нарын баг гуравдугаар байранд шалгарлаа.
Амжилттай оролцсон оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.




