ХАМТАРСАН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ IV ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг дээр хэрэгжиж буй “АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн Хамтарсан зохицуулах хорооны 4 дэх удаагийн хуралдаан 2025 оны 10-р сарын 6-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү хуралд Боловсрлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ болон төлөөлөл, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж болон удирдлагууд, Монгол-Японы эмнэлгийн удирдлагууд, төслийн Монгол болон Япон талын гишүүд оролцлоо.

Хамтарсан зохицуулах хорооны хурлаар төслийн хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар танилцуулж, оролцогч талууд харилцан санал солилцлоо.