ҮЕНИЙ ҮРЭВСЛИЙН ЭСРЭГ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Дэлхий даяар 1996 оноос хойш жил бүрийн 10-р сарын 12-ны өдөр Монголын Ревматологийн нийгэмлэг, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Ревтатологийн тэнхим, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Ревматологийн төв, Үйлчлүүлэгчийг дэмжих алба хамтран 12 дахь жилдээ өдөрлөгийг зохион байгуулж, амбулаториор үйлчлүүлсэн 180 гаруй иргэнд үений үрэвслийн зөвлөгөө өглөө.

Энэхүү өдөрлөгийн зорилго нь эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа үений үрэвслийн талаар дуу хоолойгоо хүргэх, үйлчлүүлэгчдэд үений үрэвслийн талаар эрүүл мэндийн боловсрол олгох юм.

Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе