ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, “Идэр чийрэг-Монгол цэрэг” дэд төслийн хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эрүүл мэндийн салбар, нэгжийн чадавхыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн нөхөн хангалтыг сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтнуудыг төрийн бодлогоор сургах зорилгоор “Цэргийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн” бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Зэвсэгт хүчний жанжин штаб болон Хил хамгаалах ерөнхий газартай байгууллаа.

Монгол Улсын цэргийн алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чанартай, мэргэжлийн түвшинд бэлтгэх, их сургуулийн багш, оюутнуудад цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэлийн сургалт хийх, цэргийн анги, салбарын үйл ажиллагааг танилцуулах, эх оронч үзэл төлөвшүүлэх хамтын ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, Бригадын генерал Ж.Бямбасүрэн, АШУҮИС-ийн ректор, АУ-ы доктор, профессор Б.Дамдиндорж нар хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе.