Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Эпидемиологи Биостатистикийн тэнхимээс жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг томуугийн дархлаажуулалтыг АШУҮИС-ийн нийт багш, ажилтан албан хаагчдын дунд 2025.09.24-25-ны өдрүүдэд зохион байгуулжбайна.
ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн Солонгосын SK bioscience компанийн 4 цэнт (SKYCellflu) улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах “ТОМУУГААС СЭРГИЙЛЬЕ” уриан дор зохион байгуулж буй сайн дурын дархлаажуулалтанд өргөнөөр хамрагдахыг урьж байна.





