АШУҮИС-ИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭГЧДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГИЙН ХУВААРЬ, МЭДЭЭЛЭЛ
Дэлгэрэнгүй мэдээлэл харах: https://drive.google.com/…/1LecXWUYNyGDaT3OFzuw…/view…
Монгол-Японы эмнэлэг, Монгол анагаах ухааны төв эмнэлэгт хамрагдах хуваарь харах: https://docs.google.com/…/2PACX…/pubhtml
Үзлэгт хамрагдах оюутнууд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт 2019 оноос хойш бүрэн төлсөн байх шаардлагатай ба E-Mongolia, E-Barimt, ЭМД-ын газрын веб хуудас аль нэгийг ашиглан эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг шалгаж, бүрэн төлсөн байх
АШУҮИС-ийн Төв эмнэлэгт өдөрт 100 оюутан эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах ба E-Mongolia системээр эрүүл мэндийн үзлэгийн цаг захиална. Үзлэгийн цаг аваагүй оюутан үзлэгт хамрагдах боломжгүй.
Монгол-Японы эмнэлэг болон Монгол анагаах ухааны эмнэлэгт үзлэгт орох оюутнууд E-Mongolia системээр цаг захиалах шаардлагагүй ба үзлэгийн хуваариар хамрагдана.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг QR уншуулж харна уу.
Монгол-Японы эмнэлэг – 77008090
Монгол анагаах ухааны төв эмнэлэг – 72722090
АШУҮИС-ийн Төв Эмнэлэг – 77557733
Эрдмийн их өргөөндөө тавтай морилно уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухай бүрд хүргэх болно.
ТАНД СУРЛАГЫН АМЖИЛТ ХҮСЬЕ!
ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ! ![]()
АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ
MONGOLIAN NATIONAL UNIVERSITY OF MEDICAL SCIENCES



