АШУҮИС-ийн бүх хөтөлбөрт хүсэлт гаргах боломжтой. Өмнө нь дэд бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн хүсэлт өгөх боломжтой.
Элсэлтэд тэнцсэн иргэдийн дүн дүйцүүлэлтийг хийсний дараа хэддүгээр дамжаанаас суралцах боломжтойг тодорхойлно.
Жич: Сувилахуйн шаталсан (1 жил) болон Эм зүйчийн шаталсан (3 жил) ангийн бүртгэл явагдаж байна.
Хугацаа:
2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 21-ны 16:00 цаг хүртэл
Хаана: АШУҮИС-ийн төв байр, 236 тоот
Анхааруулга: Өмнө эзэмшсэн бакалавр болон түүнээс дээш боловсрол нь E-Mongolia-д бүртгэлтэй байхыг анхаарна уу.
Элсэлтийн журам: https://elselt.mnums.edu.mn/juram
Мэргэжлийн танилцуулга: https://elselt.mnums.edu.mn/profession
Үндсэн веб: http://mnums.edu.mn
ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!
ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ!
АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ
MONGOLIAN NATIONAL UNIVERSITY OF MEDICAL SCIENCES



