АШУҮИС-ийн төлөөлөл Япон улсын Осака Метрополитан их сургуулийн Анагаах ухааны сургуулийн захирал Дайсүкэ Цурута болон удирдлагуудтай албан уулзалт хийн, тус их сургуулийн эмнэлэг болон сургалтын орчин, үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү уулзалт нь их сургуулийн эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх, төгсөлтийн өмнөх болон дараах сургалт, оюутан солилцоо, богино болон урт хугацааны сургалтын хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх талаар санал солилцож,хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцлоо.






