Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Япон Улсын “Ниппон сан” болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Монгол Японы Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт оюутнуудыг урьж байна.
Тус тэтгэлэг нь дараах чиглэлээр I дамжааг амжилттай төгсөж, II дамжаанд элсэн суралцах оюутнуудад зориулагдсан болно. Үүнд:
• Хүүхдийн анагаах ухаан
• Уламжлалт анагаах ухаан
• Анагаах ухаан /Хүний их эмч/
• Эрүүл мэндийн нийгмийн ажил
• Эрүүл мэндийн хоол зүйч
• Нийгмийн эрүүл мэнд судлаач, эрүүл ахуйч
• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
• Мэдээллийн технологи
• Нүүр ам судлал /Шүдний их эмч/
• Нүүр амны эрүүл ахуй
Эдгээр чиглэлээр суралцах нийт 25 оюутанд 2025–2026 оны хичээлийн жилээс эхлэн төгсөх дамжаа хүртэл сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
Тэтгэлэгт хамрагдах оюутныг дараах шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн сонгон шалгаруулна:
1. Сурлагын голч дүн
2. Сонгосон чиглэлээр тууштай, идэвхтэй суралцах хүсэл эрмэлзлэл
3. Төгсөөд тухайн чиглэлээрээ орон нутагтаа тасралтгүй 3 жил ажиллан, бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой байх
Бүрдүүлэх материал:
1. Сурлагын голч дүнгийн тодорхойлолт
2. Сонгосон мэргэжлээрээ цаашид үргэлжлүүлэн суралцаж, төгсөөд орон нутагтаа 3 жил мэргэжлээрээ ажиллахыг хүлээн зөвшөөрсөн баталгаа
3. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл
4. Анкет
Материалыг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 09:00 цаг хүртэл дараах цахим хаягаар хүлээн авна: student@mnums.edu.mn,
Цахим шуудангаар илгээхээс өмнө дараах формыг бөглөнө үү.
Тэтгэлгийн шаардлагыг хангасан, ирээдүйнхээ төлөө үнэ цэнтэй алхам хийхийг хүссэн бүх оюутныг өргөдөл гарган хамрагдахыг урьж байна.





