ЧУННАМ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН АНАГААХ УХААНЫ КОЛЛЕЖИЙН УДИРДЛАГУУД АШУҮИС-Д АЖИЛЛАЛАА

БНСУ-ын Чуннам Үндэсний Их Сургууль, АШУҮИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд Чуннам Үндэсний Их сургуулийн Анагаах ухааны коллежийн захирал, албан төлөөлөгчид манай их сургуульд айлчиллаа.

Айлчлалын хүрээнд хоёр их сургуулийн мэс засал, дотрын тэнхимийн багш нар “Элэгний хорт хавдар” сэдвийн хүрээнд резидент эмч, төгсөлтийн сургалтын оюутнууд болон судлаач оюутнуудад лекц уншлаа.

Мөн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Анагаах Ухааны Сургуулийн удирдлагуудтай албан уулзалт хийж, Эмнэлзүйн ур чадварын төв, Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Албан уулзалтын хүрээнд хоёр их сургууль эрдэм шинжилгээ, судалгаа, оюутан болон багш солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр харилцан санал солилцлоо.