Анагаах ухааны докторын жинхэнэ хамгаалалтын хуралдаан 2025 оны 06-р сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хурлаар докторант ЧИНБАТ овогтой ОДГЭРЭЛ, ДЭЛГЭРСАЙХАН овогтой НЯМСҮРЭНДЭЖИД нар анагаах ухааны докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Докторант ЧИНБАТ овогтой ОДГЭРЭЛ туурвисан “ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАГАВАР БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС БОГИНО ДОЛГИОНЫ ҮЙЛЧЛЭЛТЭЙГЭЭР ЯЛГАН АВСАН ОЛИГОСАХАРИДЫН БИОЛОГИЙН ЗАРИМ ҮЙЛДЛИЙГ ТОДОРХОЙЛСОН ДҮН” сэдэвт судалгааны ажлын жинхэнэ хамгаалалт боллоо.
Удирдагч: АУ-ны доктор, дэд профессор Ч.Баттогтох
АУ-ны доктор, профессор Ж.Мөнхцэцэг
Зөвлөх: ХУ-ны доктор, профессор Б.Мөнхжаргал
Докторант ДЭЛГЭРСАЙХАН овогтой НЯМСҮРЭНДЭЖИД туурвисан “ТУРШИЛТЫН ХУЛГАНАД ҮҮСГЭСЭН ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ЗАГВАРТ ХУСНЫ ОНГОЛ (INONOTUS OBLIQUUS)-ЫН УСАН ХАНДНЫ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨГ СУДАЛСАН ДҮН” сэдэвт судалгааны ажлын жинхэнэ хамгаалалт боллоо.
Удирдагч: АУ-ны доктор, профессор А.Авирмэд
АУ-ны доктор, дэд профессор А.Долгорсүрэн
Зөвлөх: АШУ-ны доктор, профессор Д.Амгаланбаатар





