БНСУ-ЫН ЙОНСЕЙ ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АШУҮИС-Д АЙЛЧИЛЛАА

АШУҮИС болон БНСУ-ын Йонсей их сургууль хамтран Yonsei Global Health Leadership Course (YGHLC) хөтөлбөрийг 2015 оноос хойш хэрэгжүүлж байгаа бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд манай их сургуулийн 50 гаруй оюутан дэлхий дахинаа тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлын талаар судлан, практик мэдлэг, туршлага хуримтлуулах нэг жилийн хугацаатай сургалтад хамрагдан суралцаж байна.

Энэхүү хөтөлбөрийг Йонсей их сургуулиас хариуцан ажилладаг Профессор Chin Yong Pak (Director, Medical Mission Center, Yonsei Institute of Global Health), Paul Wonkyu Choi (Director, International Program Medical Mission Center, Yonsei University Health System) нар 2025 оны 05 сарын 30-31-ний өдрүүдэд АШУҮИС-д хүрэлцэн ирж “Туршлагаас суралцъя, хөгжье” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалт хэлэлцүүлэгт хөтөлбөрийн үе үеийн төгсөгч, оюутнууд оролцлоо.

Йонсей их сургуулийн төлөөлөгчдийг АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж хүлээн авч уулзан, хоёр их сургуулийн хамтын ажиллагаагааны талаар хэлэлцэж, цаашид хэрхэн өргөжүүлэх тухай харилцан санал солилцлоо.

YGHLC-2025 хөтөлбөрийн хүрээнд АШУҮИС-ийн 5 оюутан ментор багш нарын хамт 2025 оны 07 сарын 21-25-ны өдрүүдэд Йонсей их сургуульд зохион байгуулагдах “Yonsei Global Health Leadership Course-Annual Workshop хөтөлбөрт оролцох гэж байна.