“ХӨДӨЛМӨР ЗАСЛЫГ ХҮН БҮРД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ОЛОН УЛСЫН ГУРАВДУГААР ЧУУЛГАН АРХАНГАЙ АЙМГИЙН ЦЭЦЭРЛЭГ ХОТОД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Чуулганд Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэннадмид, Монголын хөдөлмөр засалчдын холбооны тэргүүн М.Эрдэнэцэцэг, Архангай аймгийн эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа, БНХАУ-ын Шанхай хотын Саншайн эмнэлгийн СЗ тасгийн эрхлэгч, хөдөлмөр засалч Элина Лью, Япон улсын Гунма их сургуулийн хөдөлмөр заслын докторант Б.Мөнхбаясгалан, ХонгКонгийн Политекникийн их сургуулийн сэргээн засах тэнхимийн клиникийн багш хөдөлмөр засалч Тони Вон Ка Кюн нар хурлын мэндчилгээ дэвшүүлэн зочин илтгэлээр оролцлоо.

Хонконгийн “Бидэнтэй хамт суу хөгжлийн төв”-ийн хөдөлмөр засалч Жан Ян, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн ББСТ-ийн багш Г.Оргилбаяр, МУБИС-ийн БОСС-ийн сэтгэл судлалын багш А.Баярхүү, Архангай аймгийн ХБХХТ-ийн дарга Н.Авирмэд, Архангай аймгийн НЭ-ийн сэргээн засахын эмч Б.Гомбо, Япон улсын хөдөлмөр засалч Тооя Нацүко, Намба Нацүми, Такизава Рёо, хөдөлмөр заслын төгсөгчдөөс УГТЭ, ГССҮТ, ХБХСЗХТ, СЗСҮТ, 63-р сургууль, Энэрэл хүүхэд хөгжүүлэх төвийн хөдөлмөр засалчид, Политекникийн их сургуулийн оюутны төлөөллүүд хүүхэд насанд хүрэгчдийн чиглэлээр 26 гаруй зочин болон олон мэргэжилтний эрдэм шинжилгээ судалгааны илтгэлүүд хэлэлцэгдэж хөдөлмөр заслыг хүн бүрд түгээлээ.

Монгол Улсын Засгийн газар, АШУҮИС, Гадаадын их дээд сургуулиуд (Япон, Хятад, Хонконг), төрийн бус байгууллага, нийгэмлэгүүд, эмнэлгийн мэргэжилтнүүд, Хөдөлгөөн засалчид, Хөдөлмөр заслын хөтөлбөрийн оюутнууд, багш нар, Архангай, Ховд, Өвөрхангай, Хөвсгөл, Дархан-Уул, Дорнод, Баян-Өлгий, Дундговь аймгийн ХБХБГ-ийн төлөөлөл, Архангай аймгийн ЭМГ, нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшил, өрх сумдын эмнэлгийн мэргэжилтнүүд зэрэг 170 гаруй оролцогчид хамрагдан орон нутагт сэргээн засах, хөдөлмөр заслын үйлчилгээг түгээх чуулганы зорилгоо биелүүллээ.

Чуулганы хүрээнд хурлын өмнөх, хурлын үеийн, хурлын дараах 7 удаагийн эмнэлзүйн гардан сургалтуудыг 2025 оны 5 сарын 26-наас 06 сарын 02-ны өдрүүдэд давтагдсан тоогоор 250 орчим оролцогчдыг хамруулан зохион байгуулсан нь чуулганы цар хүрээг улам өргөжүүллээ.