АШУҮИС-ИЙН ЭРДМИЙН СУРГУУЛИЙН БАГШ НАР “СУДАЛГААНЫ АРГАЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн багш нар орон нутгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч эмнэлгийн ажилчдын эрдэм шинжилгээ, судалгааны аргазүйн мэдлэг боловсролыг дэмжих зорилгоор “Судалгааны аргазүй” сургалтыг 2025 оны 3 сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин хотын Хархорины Нэгдсэн Эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа. Сургалтад Монгол улсын гавьяат багш АУ-ы доктор, профессор Н.Сүмбэрзул, Эрүүл мэндийн судалгааны тэнхимийн эрхлэгч АУ-ы доктор, дэд профессор Ж.Жамбалдорж, багш АУ-ы доктор И.Алтантуяа, АУ-ы доктор Ж.Мядагмаа, АУ-ы доктор Б.Сэдэд нар удирдан судалгааны арга, загвар, эмнэлзүйн тохиолдол бичих аргачлал, судалгааны ёсзүй, оюуны өмч, анагаах ухааны салбарт хиймэл оюуныг хэрэглэх нь сэдвүүдээр лекц, шинжлэх ухаанч хэлэлцүүлэг өрнүүллээ. Сургалтыг нийслэл, орон нутгуудад тасралтгүй үргэлжлүүлэх бөгөөд СЭМҮТ, ХБХСЗТ, Дундговь аймагт хийхээр төлөвлөж байна.