Хөдөлмөр заслын эрдэм шинжилгээний олон улсын гуравдугаар чуулган 2025 оны 5-р сарын 29–30-ны өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг хотод зохион байгуулагдах гэж байна.
Чуулганд Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, АШУҮИС, Гадаадын их дээд сургуулиуд (Япон, Хятад, Хонконг), төрийн бус байгууллага, холбоо, нийгэмлэгүүд хамтран оролцох бөгөөд эмнэлгийн мэргэжилтнүүд, Хөдөлмөр, Хөдөлгөөн засалчид, Хөдөлмөр заслын хөтөлбөрийн оюутнууд, багш нар, Архангай, Ховд, Өвөрхангай, Хөвсгөл, Дархан-Уул, Дорнод, Баян-Өлгий, Дундговь аймгийн ХБХБГ-ийн төлөөлөл, Архангай аймгийн ЭМГ, нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшил, өрх сумдын эмнэлгийн мэргэжилтнүүд зэрэг 150 гаруй оролцогчид хамрагдана.
Энэхүү чуулганаар Хөдөлмөр заслын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, орон нутаг дахь тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах арга замуудыг хэлэлцэн, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Чуулганы өмнө 7 удаагийн эмнэлзүйн гардан сургалтыг зохион байгуулж байна. Хонконг, Япон, Хятадын хөдөлмөр заслын эрдэмтэн багш нар хурлын өмнөх гардан сургалтуудыг 2025 оны 5 сарын 26-наас 28-ны өдрүүдэд Хүүхдийн, гэмтлийн, мэдрэлийн чиглэлээр, 5 сарын 29, 30-ны өдрүүдэд Аймгийн нэгдсэн эмнэлэг, Архангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газарт хүүхэд насанд хүрэгчдийн чиглэлээр, 5 сарын 30-нд тархины харвалтын тараах, аутизмтай хүүхэдтэй ажиллах мэргэжилтэн болон эцэг эхийн хамтын ажиллагааны гардан сургалтуудыг төлөвлөн ажиллаж байна.
Чуулганы үеэр зочин илтгэгчээр БНХАУ-ын эрдэмтэн Элина Лью, Хонконгийн ПИС-ийн эрдэмтэн Вон Ка Кеунг, Япон улсын Гунма их сургуулийн судлаач Б.Мөнхбаясгалан болон Архангай аймгийн ЭМГ-ын дарга Д.Гандиймаа нар илтгэл хэлэлцүүлж, насанд хүрэгчдийн болон хүүхдийн хөдөлмөр заслын чиглэлээр 2 салбарт хуваагдан үргэлжлэх болно.
Чуулганы дараа 6 сарын 2-нд АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль дээр Дээд мөчдийн цогц гэмтлийн дараах хөдөлмөр заслын эмчилгээ чиг хийх эмнэлзүйн гардан сургалтыг Хонконгийн ПИС-ийн багш Жозефин, Лесли нар удирдан явуулна.
АМЖИЛТ ХҮСЬЕ.





