“АНАГААХ УХААН” БАКАЛАВР-МАГИСТРЫН НЭГДМЭЛ АГУУЛГАТАЙ ХӨТӨЛБӨР-ИЙН АНХНЫ ТӨГСӨГЧДИЙГ АШУҮИС-ИЙН РЕКТОР ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хүний их эмч хөтөлбөрийн төгсөх дамжааны 450 оюутнаас сургалт, судалгааны амжилтаараа манлайлсан шилдэг 24 оюутан нэгдмэл агуулгатай хөтөлбөрөөр амжилттай суралцан төгсөж байна.

АШУҮИС нь “Дээд боловсролын тухай” хуулийн шинэчлэлийг салбартаа анхлан хэрэгжүүлснээр олон улсад өрсөлдөхүйц чадварлаг, эрдэмлэг боловсон хүчнийг ахисан түвшинд бэлтгэх тогтолцоог нэвтрүүллээ.

Хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн төгсөгчдийг удирдагч багш нарын хамт сургуулийн удирдлагын баг хүлээн авч уулзаж ирээдүйд сурч хөдөлмөрлөх боломжийн талаар ярилцан, цаашдын мэргэжлийн болон эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүслээ.