Батлан хамгаалахын сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, АШУҮИС-ийн Ректор АУ-ы доктор, профессор Б.Дамдиндорж болон бусад албаны төлөөлөл “Оюутан цэрэг” хөтөлбөрийн үйл явцтай танилцлаа.
“Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь Улс орны батлан хамгаалах чадавхыг сайжруулах, дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг нэмэгдүүлэх, төрийн алба хаших, батлан хамгаалах бэлтгэлтэй иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилготой ба оюутан залуусыг их, дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжийг бүрдүүлж, цэрэг-эх оронч үзэл, хүмүүжилтэй, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдрын болон сэтгэл зүйн тэвчээртэй болгон төлөвшүүлж байгаа нь олон нийтийн дэмжлэгийг авч тус сургалтын эрэлт, хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна.



