АШУҮИС-ийн Оюутны хөгжил удирдлагын газар, Гадаад хэлний тэнхимээс хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “БИЙРИЙН ЭЗЭН 2025” уран бичлэгийн уралдааны бүтээлийн үзэсгэлэн Эко цогцолборт 2025 оны 05 сарын 13-наас эхлэн гарч дүнгээ гаргалаа. Энэ жилийн уралдаанд АШУҮИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургуулийн уран бичигч багш нар, оюутан залуус маань Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг бүрэн болон хэсэгчлэн, зохиомжилж бичсэн байна. Тус уралдаанд БиоАС, Сувилахуйн сургууль, Дархан-Уул АУС, Дорноговь АУС-ийн 50 гаруй оюутан бүтээлээ ирүүлэн амжилттай оролцсон бөгөөд ирүүлсэн бүтээлүүдээр АШУҮИС-ийн Эко цогцолборт үзэсгэлэн гаргаж олны хүртээл болголоо.
Эдгээр бүтээлүүдээс:
1-р байр Б.Алтаншагай АУС-329
2-р байр О.Баярчулуун АСБД-146
3-р байр Б.Лхам-Орлом АСБД-218
Тусгай байр:
Б.Удвал ЭЗС-302
С.Уранабайгаль ЭМСБД-216
Ч.Алтанцэцэг НАЭА-102
Г.Билгүүн Дорноговь салбар сургуулийн Мэдээлэл технологийн ажилтан
Г.Мягмаржаргал ЭМСБД-119 нар тус тус эзэлж өргөмжлөл мөнгөн шагналыг гардан авлаа.
Шагналт байранд шалгарсан болон бүтээл ирүүлсэн нийт оролцогчдодоо халуун баяр хүргэе!
