СУВИЛАХУЙН БАГШ НАРЫГ БЭЛТГЭХ, ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Архангай аймаг дахь “АШУҮИС-ийн Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний цогцолбор”-ын Сургалтын үйл ажиллагааг 2025 оны 09 сарын 01-нээс эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд “СУВИЛАХУЙН БАГШ НАРЫГ БЭЛТГЭХ, ЧАДАВХИЖУУЛАХ ХӨТӨЛБӨР” боловсруулж, тус аймгийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн өөрсдийн болон байгууллагын саналыг үндэслэн, 34 хүнтэй баг бүрдүүлж, хосолсон аргаар сургалтыг зохион байгууллаа.

Хөтөлбөрийг 3 модулиар боловсруулж, 1-р модулийг Архангай аймагт, 2-р модулийг цахимаар, 3-р модулийг Улаанбаатар хотод зохион байгуулж, 05 сарын 14 ний өдөр амжилттай өндөрлөлөө. Эдгээр мэргэжилтнүүд маань үндсэн, хавсран, гэрээт багшаар ажиллах ба цаашдаа тус цогцолборын үндсэн үйл ажиллагааг нуруундаа үүрэх хүндхэн бөгөөд хүндтэй үүргийг хүлээж, АШУҮИС гэсэн том бүлд нэгдэн орж байгаа юм.

Нэгэн зорилгын дор хамтдаа зүтгэхээр зорин ажиллаж буй мэргэжил нэгт нөхөддөө амжилт хүсье.