МАУТЭ-ИЙН СУВИЛАХУЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР ХУРАЛ-2025 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-МАУТЭ-ийн сувилагч нарын дунд Олон улсын сувилагчдын баярыг тохиолдуулан 2025 оны 05 сарын 09-ны өдөр эрдэм шинжилгээний бага хурал байгуулагдлаа, уг хуралд нийт 20 гаруй илтгэл ирсэнээс, 10 илтгэл шалгарч хэлэлцүүлэгдсэн болно.

Тэргүүн байр: “ШАР УСНЫ ӨВЧИН ОНОШТОЙ ТУЙПЛАН ЭМЧИЛГЭЭНД ХАМРАГДСАН ЭМЧЛҮҮЛЭГЧИД СУВИЛАХУЙН ЗАРИМ ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭНИЙ ДҮНГ ТООЦСОН НЬ” сэдвээр А.Орломсүрэн, Б.Ундармаа, Ч.Батнайрамдал нарын судалгаа

Дэд байр: “НҮҮРНИЙ ГУАШАА ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮН” сэдвээр С.Нямсүрэн, Д.Нямсүрэн нарын судалгаа

Гутгаар байр: “ЦАГААН СУДЛЫН ӨВЧИН, БӨӨРНИЙ ӨВЧИН, ШАР УСНЫ ӨВЧИН, ХИЙ ЯЗГУУРЫН ӨВЧИН ОНОШООР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН БАРИА ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭГ РЕНТГЕН ЗУРГААР ҮНЭЛСЭН ЭМНЭЛ ЗҮЙН ТОХИОЛДОЛ” сэдвээр Э.Загарзүсэм, О.Мөнхчимэг нарын судалгааны баг хамт олон тус тус шалгарлаа.