АЖИЛ ОЛГОГЧДЫН ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

АШУҮИС-ийн Оюутны хөгжил, удирдлагын газраас Оюутны хөгжил хөтөлбөрийн хүрээнд төгсөх дамжааны оюутнууддаа зориулан “Ажил олгогчдын өдөрлөг”-ийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11:00–17:00 цагийн хооронд Оюутны хөгжлийн төвд зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэхүү өдөрлөг нь төгсөх дамжааны оюутнуудад ажил олгогч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, карьерын боломжуудын талаар мэдээлэл авах, санал солилцох ирээдүйн ажлын байраа сонгох боломжийг олгож байна.

Та бүхний идэвхтэй оролцохыг урьж байна.

Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе!