“MNUMS HOBBY – SEASON 2” үйл ажиллагааны хүрээнд Оюутны хөгжил удирдлагын газар, Био-Анагаахын Сургуулийн Эмгэг судлал шүүх эмнэлгийн тэнхимийн дэргэдэх “DIAGNOSTIC PATHOLOGY CLUB” хамтран “ASTROLOGY DAY ” арга хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь оюутнуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах, одон орон, гараг эрхэс, зурхайн ордны талаарх мэдлэг, мэдээлэл ойлголтыг гүнзгийрүүлэх зорилгын хүрээнд хийгдлээ.
Идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлье.
Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе!

