АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Шим тэжээл судлалын тэнхимийн харьяа “Шим тэжээл судлаач” оюутны клубээс жил бүр зохион байгуулагддаг “World Nutrition day” угтсан өдөрлөгийг энэ жил “Хүнсний аюулгүй байдал” сэдвийн хүрээнд 04 сарын 29-ний өдөр ЭКО цогцолборт амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд дэлхийн хүнсний тулгамдсан асуудал, хүнсний аюулгүй байдал, хүнсний үйлдвэрийн ажилчдын эрүүл ахуй, инновац шинэ бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө зэрэг сэдвийн хүрээнд олон сонирхолтой илтгэлүүдийг танилцууллаа. Мөн зохиостой хооллолт, шим тэжээлийн мэдлэг түгээх өртөөчилсөн хөгжөөнт тоглоомууд болон биемахбодын хэмжилт хийж, зөвлөгөө өгөх ажлуудыг зохион байгууллаа.
“World Nutrition day- 2025″ үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон хүндэт эрдэмтэн, багш, ажилтан, судлаач, оюутнууд, илтгэгч нар болон хамтран ажилласан Дөрвөн Өлзий ХХК, Газар шим үйлдвэр ХК, Шидэт хүнс ХХК, Амура Натурал ХХК байгууллагууддаа баярласан талархсанаа илэрхийлэе.




