Монгол улсын Ёс зүйн хороо, АШУҮИС-ийн ёс зүйн дэд хороотой хамтран Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэж, ажил үүргээ гүйцэтгэхдээ хууль, дүрэм, журмаар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг биелүүлэх зорилгын хүрээнд Резидент эмч нарт 2025 оны 4 сарын 28 ны өдөр Оюутны соёлын төвд амжилттай зохион байгуулагдлаа.
МУ-ын ёс зүйн хороо, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, тогтоомж, АШУҮИС-ийн Ёс зүйн дэд хороо, үйл ажиллагааны чиглэл, ёс зүйн асуудал, Ёс зүйн дэд хороонд гомдол мэдээллийг хүлээж авч шийдвэрлэх, ёсзүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар суралцагчдад мэдлэг мэдээллийг түгээж, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургалтын агуулгыг чиглүүллээ.
Сургалтанд АШУҮИС-ийн Ёс зүйн дэд хорооны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, нээлтийг АШУҮИС-ийн Ёс зүйн дэд хорооны дарга АУ-ны доктор, профессор Ж.Сарантуяа хийж, сургалтанд МУ-ын Ёс зүйн хорооны гишүүн, АШУҮИС-ийн багш АУ-ны доктор, дэд профессор М.Цэрэнбат, АШУҮИС-ийн Ёс зүйн дэд хорооны орлогч дарга, ЭЗУ-ны доктор, дэд профессор С.Мөнхбат, АШУҮИС-ийн Ёс зүйн дэд хорооны гишүүн АУ-ны доктор, профессор З.Хишигсүрэн нар оролцож сонирхолтой лекц уншин суралцагчдын ёсзүйн мэдлэгийг дээшлүүллээ.
Мэргэжил Дээшлүүлэх Институтийн төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтад суралцаж байгаа төгсөх курсын 449 резидент эмч нар оролцож, ёс зүйн мэдлэг боловсролоо дээшлүүлэн амжилттай суралцлаа.


