ОЮУТАН ЗАЛУУС ХАТАН ТУУЛ ГОЛОО ХАМГААЛАХ БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦЛОО

АШУҮИС, “Бид Туул голынхон” төрийн бус байгууллагатай хамтран 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан “Уух ус, гишгэх газраа хойч үедээ бүрэн бүтэн өвлүүлэхийн төлөө” уриатай Хатан Туул голоо хамгаалах бүх нийтийн цэвэрлэгээний арга хэмжээнд АШУҮИС-ийн оюутан залуус амжилттай оролцлоо.

Энэхүү сайн дурын үйл ажиллагаа нь эрүүл дадалтай байгууллага, хамт олон, гэр бүлийн тоог нэмэгдүүлэх, байгаль орчинд хандах эерэг зан үйлийг төлөвшүүлэх зорилготой байв.

Оюутан залуус маань голын эргийн дагуух шар усны үерээс үүдэн хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж, Туул голын бохирдол болон хөрсний бохирдол үүсэх эрсдэлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж, Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх бүсийг цэвэрлэн, тус үйлсэд үнэтэй хувь нэмэр орууллаа.

Арга хэмжээнд оролцсон АШУҮИС-ийн клуб, нийгэмлэгүүд болон оюутан залуусдаа талархал илэрхийлье.

Эрүүл ирээдүйг хамдаа бүтээе!