Монгол Улсын Их Сургууль нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон бусад дэмжигч байгууллагуудтай хамтран их, дээд сургуулиудын оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон Экологийн Улсын Олимпиад-ыг зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн “Экологийн Улсын ХХІ Олимпиад”-ыг “АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛЪЯ” уриан дор 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр (Бямба гарагт) МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоот танхимд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус олимпиадад хүрээлэн буй орчны чиглэлээр сургалт явуулдаг бүх их, дээд сургуулийн бакалаврын түвшний сонирхсон оюутнууд оролцох боломжтой бөгөөд жил бүр дунджаар 120-150 оюутан өрсөлддөг уламжлалтай.
АШУҮИС-ийн оюутан залуус та бүхнийг энэхүү олимпиадад идэвхтэй оролцож, ур чадвараа сорин, мэдлэг, туршлагаа нэмэгдүүлэхийг урьж байна.
