Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Нээлттэй өдөрлөг 2025”-ыг Оюутны хөгжлийн төв буюу ЭКО ЦОГЦОЛБОР-т амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн хүрээнд дараах нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүдийг танилцуулж, оролцогчдод нээлттэй мэдээлэл өглөө. Үүнд:
Шинжлэх ухаан, технологийн газар
Гадаад харилцааны газар
Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газар
Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сан
Өдөрлөгт багш, оюутан, ажилтан болон сонирхсон иргэд өргөнөөр оролцож, шинжлэх ухаан, боловсролын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, эрдмийн бүтээлүүдтэй танилцлаа.




